ЦАГААН ГОЛЫН РАШААНЫ ГҮҮРИЙГ ШИНЭЭР ТАВИЛАА

 Булган аймгийн Баян-Агт сумын нутагт байдаг Эмгэн булаг буюу Цагаан голын рашааны Хануйн голын гүүрийг шинээр тавьсан байна.
- Тус рашааны орчимд аялал жуулчлал, амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд, малчдын хандиваар уг гүүрийг барилаа. Нийтдээ 18,0 орчим сая төгрөгийн хандивын хөрөнгөөр энэ ажлыг хийсэн гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.
Эмгэн булагийн буюу Цагаан голын рашааныг төлөв дотрын чиглэлээр уудаг таван цул, зургаан сав эрхтэний аль ч өвчлөлд тохирдог рашаан ус гэсэн дүгнэлтүүд хийсэн байдаг аж.
- Хануйн рашааныг дээр үеэсээ дээдсийн рашаан гэж нэрлэдэг. Үндсэндээ Чингисийн угсааны ноёд тайж нар уудаг рашаан гэж байсан юм билээ. Энгийн харц ардуудыг ялангуяа Эмгэн булагийн рашаанд очуулдаггүй тэндээс уухыг хориглож байсан цаг үе ч байсан гэдэг гэж өндөр настан П.Дамба ярьсан юм.
М.Батжаргал
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу