“ДАРХАН БҮРГЭД” КОМАНД ШТАБЫН СУРГАЛТ АНХ УДАА ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны МН/03 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 491 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалт, аймгийн Засаг даргын 2015 оны Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны Н/01 дүгээр захирамжаар “Дархан Бүргэд” команд штабын сургалт Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулагдаж байна.

Энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн тус команд штабын сургалт нь тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг хамруулан дадлага сургуулилт хэлбэрээр зохион байгуулагдаж, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид оролцож байна.

Манай аймагт хаалттай ба нээлттэй хорих ангиуд байдаг. Цаашид хорих ангид бусдыг барьцаалах, хорлон сүйтгэх, үймээн самуун дэгдээж бүлэглэн оргох зэрэг онцгой нөхцөл үүссэн тохиолдолд үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тусгайлсан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах туршлагыг хуримтлуулж байгаагаараа энэхүү команд штабын сургуулийн ач холбогдол оршиж байгаа аж.

 
Л.Отгонбаатар
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу