Оюутолгойн гэрээтэй холбоотой эрхмүүд бүгд балтан даалтанд гарлаа

Өнгөрсөн хугацаанд  хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргасан бол өнөөдөр энэ хоёрыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, батлан даалтад гадуур байцаалтыг үргэлжлүүлж болно хэмээн үзсэн байна.

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Б.Бямбасайхан хоёрыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг дөнгөж сая харьяа дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч нар гарчээ. Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгагдаж байсан бөгөөд тэдний хорих хугацаа дуусч батлан даалтад гаргах, хязгаарлалт тогтоох хүсэлтийг өчигдөр НПГ-аас шүүхэд хүргүүлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ингэснээр цагдан хоригдож байгаа Б.Бямбасайхан, С.Баярцогт хоёр өнөөдөр хорих ангиас суллагдаж, гэртээ харих юм. Тэднийг өмгөөлөгчид болон ар гэрийнхэн нь гаргаж авахаар яг одоо Цагдан хорих анги руу явах гэж байгаа талаар эх сурвалж хэллээ. Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хоригдсон бүх хүмүүс хорих ангиас гарлаа. Тэдний хувьд 50 гаруй хоног хоригджээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу