Паркийн эргэлддэг пуужин хугарч хүүхдүүд гэмтжээ

Хүүхдийн паркийн пуужин хугарч хүүхэд бэртсэн байна.
Энэ талаар нэгэн иргэн цахим хуудсандаа мэдээлэл оруулсан байна. Тэрбээр “Дүүгээ парк дээр тоглуулах гэж ирээд юу харчихваа. Нөгөө эргэлддэг пуужин нь хугарч унаад бөөн хүүхдүүд цус нөжиндөө хутгалдаж, уйлаан майлаан болж байна. Түргэн тусламжийн машин дуудчихсан” байгаа гэжээ.

Хугарсан пуужин дотроос хүүхдүүд нэг нэгээр нь зөөж гаргаж байгаа бөгөөд нэг охины бие бүсэлхийнээс доош мэдээгүй болчихлоо хэмээн ээж нь хашгирч уйлж байгаа бичлэг тавигдсан байна.  Ийнхүү хүүхдийн паркийн тоглоомуудын аюулгүй байдал ямар байгааг энэ үйл явдал харууллаа. Хүүхдүүд хүнд бэртчихээд байхад тус газрын удирдлагууд “Ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэжээ. Харин азаар хүүхдийн амь нас эрсдээгүй гэнэ.

Энэ хэргийн талаар тодруулж эргэж мэдээлнэ.

https://www.facebook.com/niisleliinmedee/videos/1744238988978780/

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу