ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД С-400 ПУУЖИЙН ЦОГЦОЛБОРЫГ АШИГЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ

Манай улсын эрх баригчид шаардлагатай тохиолдолд Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборуудыг ашиглахад бэлэн гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Энэ тухай “Hurriyet Daily News” сонин мэдээлэв.

“Шаардлагатай гэж үзвэл С-400 зенитийн пуужингийн цогцолборыг бид ашиглах болно. Энэ бол батлан хамгаалахын систем. Ашиглахгүй бол бид үүгээр юу хийх билээ?” хэмээн Туркийн ерөнхийлөгчийн хэлснийг “Hurriyet Daily News” сонин иш татан мэдээлжээ.

Түүнчлэн тэрбээр АНУ-аас иймэрхүү төрлийн зэвсэг нийлүүлэхийг хэдэн жилийн туршид хүссэн хэдий ч татгалзсан хариу авч байснаа хэлжээ. Харин ОХУ энэ хүсэлтийг нааштайгаар хүлээж авсан юм гэж Эрдоган онцлон тэмдэглэсэн байна.
Э.Аянзаяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу