Байнгын хороо: Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжив. 

Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Тэрбээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн. Түүний хүсэлтийг МАН-ын бүлэг хэлэлцэж, улмаар гишүүнээс чөлөөлөгдөхийг нь дэмжээд байгаа юм. Харин өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 

Д.Гантулга нь өнгөрсөн онд иргэн Н-ийг хүчиндсэн гэх хэрэгт холбогдож улмаар уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа юм. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу