Д.АМАРБАЯСГАЛАН “ЭРДЭНЭТ”-ИЙН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДНЭ ГЭВ ҮҮ?

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийнхан шөнө дөлөөр хуралдсан, тэр бүү хэл тэднийг нисдэг тэргээр цуглуулсан гэх яриа гарсан. Харин энэ асуудлаар тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпораци шүүхэд хандсан гэсэн мэдээлэл байна. Арга ч үгүй биз, өөрсдөө хөрөнгөө босгоод гадныхны мэдэлд байсан хувийг нь монголдоо аваад ирсэн чинь төр нь булааж авахаар улайрч бүр сүүлдээ тэднийг оролцуулалгүй шөнө дөлөөр хүртэл хуралдаад байхаар. Мөн үйлдвэрийн ТУЗ-ийн зарим гишүүдийг өөрчилж эрх барьж буй нам дараачийн хүмүүстээ бялууны хэрчим хүртээхээр болсон тухай ч бор шувуу нисч эхэлсэн. Харин энэ асуудлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тийм яриа гараагүй хэмээн үгйүсгэж байна билээ. Гэсэн хэдий боловч яриандаа “Цаашдаа Эрдэнэтийн асуудалд анхаарал хандуулна. Болохгүй бол ард түмнийхээ дэмжлэгийг авна” гээд хээв нэг ярьж суух.

Нэг үгээр бол нэг улстөрийн намын гал тогоог хариуцаж байгаа нөхөр Засгийн газрын түвшний асуудлыг өөрийн дураар, өөрсдийн талд эргүүлэх тухай, түүндээ ард түмнээ мунхруулж ашиглах тухай яриад зогсож байгаа нь хачирхалтай. Тэгэхээр МАН “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд тун удахгүй улайрч, бялуугаа дахиад зүсэхээр шийдчихэв үү гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу