“60 тэрбум”-ын Ц.Сандуйг огцруулахыг хэн хүсэв?

Сонгуулиар нийслэлд МАН-ынхан олонхийн суудал авсанаар Ц.Сандуй НИТХ-ын дарга болсон билээ. Сонгуулиас өмнө тэрбээр намын дарга М.Энхболдтойгоо нам нь ялалт байгуулсан тохиолдолд хэлт­сийн даргаас дээших албан тушаалд томилогдсон хүмүүс нийт 60 орчим тэрбум төгрөг босгож болох талаар ярьж байсан бичлэгийг олон нийтэд хүргэж байсан. Цагтаа М.Энхболдыг хотын дарга байх үед нь Газрын албаны дар­гаар ажиллаж байсан тэрбээр ийнхүү даргыгаа даган улс төрд орж дарганцар болсон түүхтэй. Сүүлийн үед албан тушаалын наймаа газар авч, Ц.Сандуйг дээрх 60 тэрбумын асуудал болон бас бус ёс зүйгүй асуудлаас нь болж НИТХ-ын даргаас нь огцруулна гэсэн яриа гарах болсон. Ц.Сандуйгийн удирдлагад 44 ир­гэдийн төлөөлөгч бий. Тэдний дийлэнх нь МАН-ын ги­шүүд.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу