Хоорондоо гэрлэсэн эх охин хоёрыг АНУ-д баривчилжээ

АНУ-ын Оклахома мужийн Дункан хотын иргэн эмэгтэй Патрисия Энн Спаныг өөрийн төрсөн охин Миститэй гэр бүл болсны нь төлөө хууль сахиулагчид баривчилсан байна.

Патрисия өөрийн охинтой гэрлэж бэлгийн харьцаанд орсон төдийгүй мөн төрсөн хүүтэйгээ эр эмийн харьцаатай байсныг цагдаагийнхан тогтоожээ. Тэр бүү хэл охинтойгоо  албан ёсоор гэрлэж хурим хүртэл хийсэн байж гэнэ.
          
“Эх охин хоёр бэлгийн харьцаатай байсных нь төлөө баривчилсан. Тэд өнгөрсөн гуравдугаар сард гэрлэжээ. Патристия нь Мистигийн төрсөн эх. Тэдний гэр бүлийн харьцааг цагдаагийнхан энэ наймдугар сард илрүүлсэн юм. Патрисияг эх байх эрхийг нь хассаны дараанаас Мисти нь хоёр эрэгтэй дүүтэйгээ эмэг эх дээрээ өссөн юм байна” гэж цагдаагийн мэдээлэлд дурдсаныг америкийн телевизийн Fox8 суваг мэдээлжээ. 

Харин Патрисия болохоор ямар ч хууль зөрчөөгүй, Мисти нь өөрийн нь охин гэсэн ямар ч баталгаа байхгүй гэж өөрийгөө зөвтгөж байгаа гэнэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу