Сү.Батболд оффшор бүсэд компанитай болохыг гадны хэвлэл мэдээллээ

Их Британийн алдарт хэвлэл The Guardian сэтгүүлд Монгол Улсын ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг оффшор бүсэд компанитай болох талаар мэдээллээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны гаргаж ирсэн өөр нэгэн мэдээлэл болох bahamapapers-т Сү.Батболдыг алт олборлох нэгэн компанийн талаар дурьдсан байна. Тус бүсэд түүнээс гадна Их Британи, Герман, Франц, Америкийн томоохон улстөрчид, олны танил хүмүүсийн хаяг дээрх данс бүртгэлтэй байгаа ажээ. Үүнээс гадна Монголын хэд, хэдэн улстөрчид оффшор бүсэд бүртгэлтэй талаар ОУЭССХ-ноос мэдээлсэн юм.

Г.Адъяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу