Улаанбаатарын хаягжилт илүү хялбар болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Английн “What3Words” компанийн бүтээгдэхүүн болох гурван үгийн хаягжилтын системийн талаар танилцуулав

Улаанбаатарын хаягжилт илүү хялбар болно

 
 
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Английн “What3Words” компанийн бүтээгдэхүүн болох гурван үгийн хаягжилтын системийн талаар танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи болох "What3words" аппликэйшнийг Улаанбаатар хотод нэвтрүүлж, Монгол хэл дээрх хувилбарыг танилцуулах гэж байгаад таатай байгаагаа илэрхийллээ. “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрик Монгол хэл 11 дэх нь болж байгааг онцолсон юм.

Дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи “What3Words”-ийн Монгол хэл дээрх хувилбар аппликэйшний нээлт өнөөдөр болно. Энэ системийг  нэвтрүүлснээр Улаанбаатарын хаягжилт илүү хялбар болох аж.

"What3words" нь 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудад хуваасан сүлжээнд суурилсан дэлхийн хаягжилтын систем. Квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон гурван үгтэй хаягийг хуваарилдаг аж. Өөрөөр хэлбэл гудамж талбайн хаяг байршлыг гурван үгээр нэршүүлж, иргэн тухайн байгаа газрынхаа гурван үгийг бусадтай хуваалцсанаар хаана байгаа газар нь тодорхой болох юм.  

"What3words"-г хувь хүмүүс өөрийн сайт болон апп дээрээ үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу