ОЛОН ЯСТНУУДЫН БАХАРХАЛ ТҮҮХИЙГ ХАРУУЛДАГ ӨВ СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН ҮҮДЭЭ НЭЭВ

Ховд  аймагт олон угсаатны аж амьдралын онцлогийг харуулсан “Өв соёлын хүрээлэн” Ховд хотод бий. Урин дулаан цагт гадаад болон дотоодын жуулчид, олон нийтэд зориулан олон сонирхолтой үзмэрүүдээ дэлгэдэг. Энэхүү үзмэрээс Ховд аймгийн халх, захчин, урианхай, өөлд, дөрвөд, мянгад, тува, торгууд зэрэг  үндэстэн ястны онцлог тус бүрийг харуулсан гэр, олон ястны хувцас хэрэглэл, тэдний эрхэлж байсан аж ахуйтай, зан үйлтэй холбоотой эд зүйлсийг тус хүрээлэнгээс харах боломжтой.
Анх 2008-2012 онд Ховд Аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн  санаачилсан “Оюунлаг Ховд” Хөтөлбөрийн хүрээнд Ховд Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан олон ястны “Өв соёлын хүрээлэн”-г барьж байгуулсан юм. Энэхүү хүрээлэн нь холын цуутай Ховд нутагт мянга мянган жилийн турш эв найртай амьдран ирсэн олон үндэстэн ястнуудынхаа өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан үндэсний соёлын өвийг төрөлх нутгийн зон олон ард иргэд болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таниулах, ирээдүй хойчдоо өв соёлоороо бахархах, үлгэр дуурайл үзүүлэх, өвлүүлэн үлдээх соёл гэгээрлийн томоохон төв болон ажиллаж байна
Өв соёлын хүрээлэн зуны дэлгэр цаг эхэлж байгаатай холбогдуулан  энэ 5  сарын эхээр үүд хаалгаа нээж байгаа талаар  тайлбарлагч  Ч. Уранчимэг “Манай Ховд аймгийн “Өв соёлын хүрээлэн”   2011 онд Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд  нутгийн зон олны хандивын хөрөнгөөр байгуулагдсан. Ховд аймагт амьдардаг үндэстэн угсаатнуудын түүх соёл, зан заншлыг хойч үедээ уламжлуулан үлдээх,танин мэдүүлэх зорилготой  үүсгэн байгуулагдсан.Тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа энэ хүрээлэнг бүтээн байгуулахад маш их дэмжлэг үзүүлсэн.Мөн Ховд их сургуулийн түүхийн ухааны судлаач багш нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Өв соёлын хүрээлэн нь  манай аймгийн нутагт ажиллаж,амьдардаг олон  үндэстэн ястны гэр, тэдний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан байдаг.Сүүлийн үед дотоод гадаадын жуулчид, нутгаа зорин ирж байгуу уугуул нутгийн иргэд ихэд сонирхох болсон “гэв.
Өв соёлын хүрээлэнгийн  үзвэрийг   хүүхэд багачууд, сургуулийн насныхан ихэд  сонирхох болсон байна.Олон үндэстэн ястны аймаг гэж бид өөрсдийгээ хэлдэг гэвч  яг олон үндэстэн ястнууд ямар эд зүйл хэрэглэж, ямар зан үйлийг дээдэлж ирсэн бэ гэдгийг  өв соёлын хүрээлэнд байршуулсан бэ гэр дотор ороход хэлж өгдөг юм. 
Энэ хүрээлэн олон  үндэстэн ястнуудын гэрүүдийг  үзэж танилцахын зэрэгцээ  үндэстэн ястнуудын дээл хувцсыг өмсөж  дурсгалын зураг авахуулах боломжтой.Тус  өв соёлын хүрээлэн энэ 5 дугаар сарын нэгнээс эхлээд ажиллаж эхэлж байна. Өв соёлын хүрээлэн нь аймгийн Музейн нэг  салбар гэр музейн байгууламж юм. Ховд аймгийн төв  “Амарсанаа”-гийн хотхонд байрлаж  жил бүр  тавдугаар сараас эхлэн есдүгээр сар хүртэл ажилладаг.
                                                                                                 
 
              А.Бямбасүрэн
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу