"Гэр хороолол" хөдөлгөөнийхөн суулт зарлалаа

Хотын даргыг огцорохыг шаардаж

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн майхантай суултыг төв талбайд зарлаад байна.

 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг таван дүүргийн 80 гаруй хувь нь дэмжиж байгаа өнөөдөр төлөөллүүд нь ирсэн байна хэмээн “Гэр хороолол дахин төлөвлөлт”-ийн гүйцэтгэх захирал Я. Мөнгөнцэцэг мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдрийн суултаар хотын дарга С. Батболдыг огцрохыг шаардаж байгаа юм. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжүүлэх шаардлагыг бид хэд хэдэн удаа хотын даргад хүргүүлсэн. Харин бидний шаардлагыг үл тоомсорлож, иргэдийн хашааны газрыг орон сууцны 30 хувийн урьдчилгаа болгож дээрэмдэж байна. Өмнө нь бол хашааны газрыг доод тал нь 2 өрөө түүнээс дээш өрөө байраар гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оруулдаг байсан. Одоо бол 30 хувь гэж байна. Энэ бол дээрэм. Хотын захиргаа уг нь нийслэлийн хамгийн их хүн амтай, ядуурал ихтэй Сонгинохайрхан дүүргийг төлөвлөлтөнд хамруулахаа зогсоож Нүхт рүү нүүлгэхээр болоод байгааг эсэргүүцэж байна” гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу