БЕЛАРУСЬ, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАР САНКТ-ПЕТЕРБУРГТ УУЛЗАВ

 Беларусь болон Монгол Улсын Хууль зүйн яамд харилцан хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрүүдэд удахгүй гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа тухай Беларусийн Хууль зүйн яам мэдэгдсэнийг “БелТа” агентлаг уламжлав.

Беларусын Хууль зүйн сайд Олег Слижевский тавдугаар сарын 16-нд буюу өчигдөр Санкт-Петербургийн Олон улсын хуулийн VIII чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой уулзсан байна.

Иргэний болон эдийн засгийн хэргүүдийг шийдвэрлэхэд хууль эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх, эрүүгийн хэрэгтнүүдийг шилжүүлэх өгөх хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулах нь чухал байна гэж сайд нарын хэн хэн нь уулзалтын үеэр хэлжээ. Эдгээр баримт бичигт гарын үсэг зурахад үндсэндээ бэлэн болоод байгаа аж.

Мөн уулзалтын үеэр сайд нар хуулийн салбарт хоёр улс цаашид хэрхэн хамтран ажиллах арга замуудыг авч хэлэлцсэн байна.

http://eng.belta.by/society/view/belarusian-mongolian-justice-ministries-to-sign-agreements-on-mutual-legal-aid-extradition-111744-2018/
 
Г.Доржханд
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу