ЦАЛИНГАА 50 ХУВИАР НЭМЭХИЙГ ШААРДСАН СУУГЧИД ТЭМЦЛИЙН ДАРААГИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИВ

Өнөөдөр Эмч эмнэлгийн ажилтны ҮЭ-ээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмж өгөхийг шаардсан суултаа тэмцлийн дараагийн шат руу орж буйгаа илэрхийлэв. 

Дөрөв дахь өдрөө үргэлжилж суулт хийгчдийн зарим нь үсээ хусуулж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд тэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зэрэг төрийн түшээдийн зурагтай багийг толгойдоо зүүсэн байв. Цалин нэмэгдүүлэх суултад эрүүл мэндийн салбарынхнаас гадна боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны салбаруудын албан хаагчид нэмэгджээ. 

Цалингаа шат дараатай нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм.

ХНХ-ын сайд С.Чинзоригтой өчигдөр 15 цагт хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлүүлсэн ч амжилтгүй болсон. Иймд өнөөдөр эмч эмнэлгийн ажилтны ҮЭ-ээс суултаа үргэлжлүүлж, улмаар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж буйгаа Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар мэдэгдэв.

Д.Өлзий

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу