50 рублиэр “зарагдсан” охины ээдрээт амьдрал

Оросын дуучин Ирина Понаровскаяг хүмүүс үрчилж авсан хүүхдээ хаясан гэж буруутгадаг. Тэрбээр гурван удаа нөхөрт гарч байжээ. Түүний хоёр дахь нөхөр нь жазз дуучин Вейланд Родд юм. Тэд долоон жил хамт амьдарч, хүүтэй болжээ. Гэхдээ Понаровскаяд дурсахыг ч хүсдэггүй нэг хүүхэд байдаг аж.

Ирина, Вейланд нар гэрлээд хүүхэдтэй болохгүй уджээ. Харин нэгэн концертын үеэр үзэгчид дундаас 18 настай охин гарч ирж Иринатай уулзсан байна. Охин африк хүний хүүхэд төрүүлсэн, түүнийгээ өсгөж чадахгүйгээ хэлж Иринаг охиныг нь 50 рублиэр худалдаж авахыг гуйжээ. Ирина, Вейланд нар уг ээдрээт явдлыг хүүхэдтэй болохын бэлгэ тэмдэг гэж үзэж, охиныг шууд үрчилж авсан байна. Тэд охинд Бетти гэх нэр өгч, Иринаг жирэмсэн болох хүртэл өргөмөл охин нь хайранд умбаж байжээ. Харин Ирина хүүгээ төрүүлээд хоёр хүүхэд өсгөх хэцүү байна гэх шалтгаанаар дөрвөн настай өргөмөл охиноо асрамжийн газарт өгсөн байна. Тэнд Беттид Анастасия гэх шинэ нэр өгчээ.

“Жди меня” нэвтрүүлэг охиныг үрчилж авсан ээжтэй нь холбож, уулзуулжээ. Ирина гэмээ ухаарч, Беттиг гэр бүлдээ эргэн ирэхийг гуйсан байна. Гэвч охиныг хулгай хийсэн гэж буруутгаж дахин асрамжийн газар руу нь хөөжээ. Охин хожим нь “На самом деле” нэвтрүүлэгт оролцохдоо үрчилж авсан аав нь түүнийг дээрэлхдэг, зодож, түүн рүү нохой тавьж явуулдаг байсныг ярьсан нь олныг цочирдуулсан байна. Бетти нэг удаа тархиндаа гэмтэл авч байжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу