“Богд хааны ордон” гурван тэрбум еврогийн үнэ хүрнэ

Богд хааны шар, цагаан, улаан, ногоон дөрвөн ордон байснаас өдгөө “Ногоон ордон” л бидний үед өвлөгджээ. Тус ордныг 1893 онд барих ажил эхэлж, 1903 онд дуусгасан түүхтэй. Монголын үндэсний номын сангийн  Сэргээн засварлагч Г.Ням-Очир “Д.Цэрэнсодном академич Богдын ордны баруун талд монгол уншлагатай хийд барина гэж газар авчхаад өөрөө хувийн байшин бариад орчихсон. Д.Цэрэнсодном бол эрдэмтэн биш дээрэмчин. Харин эсрэгээрээ “АПУ” компани Ногоон ордны орчимд газар авч хадгалж үлдсэн гэж хэлнэ. Яагаад гэвэл барилга бариагүй. Гадаадын компани газар авсан бол аль хэдийнээ барилга барих байсан. Би “Богд хааны ордон" музейд 2013-2014 онд тайлбарлагч хийж байсан.  Богд хааны ордны музейг үнэлбэл гурван тэрбум еврогийн үнэд хүрнэ” гэж ярьсан байна.

А.Эрдэнэ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу