ХОНХНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ ОЮУТНЫ ХОЛБОО БАЙХГҮЙ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хэвлэлийн хурлыг Нийслэлийн Цагдаагийн Газар, МОХ, болон Нийслэлийн Боловсролын Газар хамтран хийлээ.  Нийслэл хотод оны эхний байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 48,5 хувиар буурсан байна. Үүнд Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулж байгаа арга хэмжээ, ухуулга суртчилгаа нилээд нөлөөлж байна хэмээн өнөөдрийн хэвлэлийн хуралд мэдэгдсэн. Иймд үйл ажиллгаагаа үргэлжлүүлж, жил бүрийн хавар яригддаг зөрчил ихтэй асуудлын нэг болох хонхны баярын арга хэмжээнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна.

Энэ арга хэмжээ нь төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгох уриалга гаргаж нийслэлийн 85 их дээд сургууль, 14 коллеж, 189 ерөнхий боловсролын сургуулиудад шаардлага хүрүүлгээд хяналт шалгалтын ажиллыг хэрэгжүүлж байгаа аж. Хэрвээ хүргүүлсэн шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ. Үүнд зөрчлийн тухай хуулийн 5/9-д заасны дагуу хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх, аж ахуй нэгжийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах юм байна.

Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга Т. Ган-Эрдэнэ: 

“Сүүлийн жилүүдэд хонхны баярын арга хэмжээнд сургуулийн захиргаа болон оюутны холбоо оролцоо багатай болж, төгсөгчид өөрсдөө зохион байгуулдаг болсон. Үүнд бид шаардлага тавьж архи согтууруулах ундаанаас татгалзах уриалга гаргасан. Одоо бол хонхны баярын үйл ажиллгааг зохион байгуулдаг оюутны холбоо байхгүй” хэмээн мэдэгдлээ. Судалгаагаар хонхны баярын хураамж гэж 180-200 мянган төгрөг хурааж авдаг гэсэн мэдээллийг мөн дурьдсан.  

Бадралмаа Б.-н зураг.

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 134 сургууль, төрийн бус өмчийн 107 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа бол энэ хичээлийн жилд 9-р ангийг 18 мянга гаруй хүүхэд, 12-р ангийг16 мянга гаруй хүүхэд төгсөх гэж байна.  Эрдмийн баяртай холбоотой сургуулиуд сурагчдаас мөнгө хураах, аялал зохион байгуулах зэрэг зөрчлүүд гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зоригоор Нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж чиглэл гаргаж ажиллаж байгааг мэдэгдлээ. Үүнд БСШУСЯ-наас албан тогтоол гаргуулж аймаг дүүргийн  боловсролын газруудад хүргүүлээд байгаа юм байна. Тус тогтоолд төгсөлтийн баяртай холбоотой мөнгө хураах, бэлэг сэлт өгөх, аялал зугаалга хийхийг бүрэн хориглож зөрчил гаргасан хүнийг хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль журмын дагуу хариуцлага тооцхоо Нийслэлийн Боловсролын Газрын Захиргааны хэлтсийн дарга Л. Буянтогтох мэдэгдлээ.

Бадралмаа Б.-н зураг.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу