Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн охинтой лав суухгүй

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн сенсаацитай байсан эрхмүүдийн нэгдүгээрт Аса аварга бичигдэнэ. Учир нь түүнийг Ерөнхийлөгчийн охин Намуунтай хайр сэтгэлийн холбоотой болж хамтдаа амьдарч буй талаарх мэдээлэл цацагдаад байсан билээ. Харин үүнд Аса аварга live хийн няцаалт хийсэн бөгөөд “Намайг хайрладаг бүсгүй одоо намайг юу гэж бодох юм бэ? Намайг бас бод л доо та нар одоо. Аягүй эвгүй байдалд оруулаад байх юм аа, ямар хэцүү юм бэ. Удахгүй нэг хүнтэй сууна аа сууна тэгж байгаад за юу, гэхдээ л Ерөнхийлөгчийн охин биш за юу, хэлчихье" гэсэн юм. Харин аваргын зүрхэнд шар ус хуруулсан жинхэнэ хайрын эзэн хэн бэ гэдэг асуудал таавар хэвээр үлдсэн бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын "Urban Jeans" брэндийн нүүр царай, моделиор ажиллаж байсан бүсгүй гэх бөгөөд тэд хамтдаа Зайсанд төвхнөөд амжсан гэнэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу