ӨВЧТЭЙ ЭЭЖ НЬ НАС БАРАХААСАА ӨМНӨ 13 НАСТАЙ ХҮҮГЭЭ ХӨГШИН ЭМЭГТЭЙТЭЙ ГЭРЛҮҮЛЖЭЭ

Энэтхэгийн Андра Прадеш мужийн Ковдалам хэмээх бяцхан тосгонд 13 настай хүү 30 настай эмэгтэйтэй нууцаар гэрлэжээ. Насанд хүрээгүй хүнтэй гэрлэх нь хууль бус тул хосууд цагдаа нараас зугтаж амьдрахаас өөр аргагүй болжээ. Хүүгийн ээж хүнд өвчин тусч, удахгүй нас барах нь тодорхой болсон учраас хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ийм шийдвэр гаргасан гэнэ. Учир нь хүү гурван дүүтэй бөгөөд хүнтэй гэрлэчихвэл бэр нь хүүхдүүдийг асарч амьдарна гэдэгт итгэсэн ажээ. Хөөрхий бүсгүйн нөхөр нь архичин болохоор нас барсных нь дараа дөрвөн хүүхдээ хайхрахгүй орхино хэмээн ихэд санаа зовнижээ.

Энэ гэр бүл хоногийн хоолоо арайхийж залгуулдаг бөгөөд хүү нь фермд ажиллаж, гэрийнхнээ тэжээдэг байна. Тиймээс удахгүй насанд хүрээгүй охиноо гэрлүүлэхээр нөхөр хайж буй гэнэ. Энэ хууль бус үйлдлүүдийг орон нутгийн хэвлэлүүд нийтэд мэдээлсний дараа цагдаа нар тэднийг эрэн сурвалжилж буй юм.

Эх сурвалж: metro.co.uk

Ardchilal.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу