УУТАТ АМЬТАД ХЭТ ИХ СЕКС ХИЙСНЭЭС БОЛООД УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БАЙНА

Австралийн Квинсландын их сургуулийн биологич, эрдэмтэд уутат амьтад ороо нь орсон үедээ хэт их секс хийснээс болоод устаж үгүй болж байна хэмээн дүгнэжээ. Тодруулбал, Австралийн хар сүүлт,  мөнгөлөг толгойт хэмээх хоёр төрлийн уутат амьтдын “үржлийн үе” нь нэг удаад 14 цаг үргэлжилдэг бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэргүй болох, дасан зохицох чадвараа алдах, мөөгөнцөртөж, өвчлөхөд нөлөөлдөг ажээ.

“Энэ амьтад маш идэвхтэй. Сексийн амьдрал нь үнэхээр ядарч залхмаар удаан үргэлжилдэг. Энэ галзуу үе нь өвлийн сүүлээр 14 хоног орчим үргэлжилнэ. Эрэгчингүүд нь аль болох олон эмэгчинг эрхшээлдээ оруулахыг хичээж тэмцэлдсээр тестостерон буюу эр бэлгийн даавар нь багасдаг” хэмээн хөхтөн амьтан судлаач Эндрю Бэйкер онцолжээ. Хэт их секс нь стрессийн гормоныг зогсоож, эд эрхтнүүдийг нь муутгаж, эцэст нь, цус алдаж, үс нь унаж, “амиа хорлоход” хүргэдэг гэнэ.

Одоо энэ амьтдын тоо толгой 20 жилийн өмнөхөөс 10 дахин багасаж, эрэгчин, эмэгчин нийлээд 250 орчим үлдсэн байна. Эмэгчингүүдийн амьдрах хугацаа 2 жил бөгөөд ганцхан удаа үржилд орж, 6-14 төл гаргадаг. Харин эрэгчингүүд нь нэг нас ч хүрч чадалгүй үхдэг ажээ.

Эх сурвалж: news.sky.com

Ardchilal.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу