ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 6-8 ТӨГРӨГӨӨР БУУРСАН ГЭВ

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал А-80 автобензин 69,  Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байгаа аж.

Манай улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Энэ  сарын 11-ний байдлаар 2.44 сая баррель буюу 310 мянган тонн тос олборложээ. Ингэснээр эхний улирлын байдлаар улсын төсөвт 73.5 тэрбум төгрөг төвлөрүүлж 32.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

 Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 шатахуун 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөг байна. Шатахууны үнэ өмнөх сараас 6-8 төгрөгөөр буурсан гэж албаныхан мэдэгдлээ.

 

Б.Заяа
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу