О.БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙ АСУУДЛААР УИХ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНД ХАНДАНА ГЭВ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын зарим гишүүнтэй зодолдсон тухай мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 14-нд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.

Энэ талаар өнөөдөр МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын гишүүн Н.Удвал, Ц.Шаравжамц, Н.Уламбаяр нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүн Ц.Шаравжамц, “Улсын дээд шүүхээр МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх үед О.Баасанхүү гишүүн өөрөө шүүхийн танхимд салаавч гарган танхайрсан. Энэ асуудлаар УИХ-ын Ёс  зүйн дэд хороонд хандана” гэлээ.
Мөн МАХН-ын гишүүн Н.Уламбаяр, “Миний бие О.Баасанхүүг зодоогүй. Түүний салаавч гаргасан үйлдэл камерт бичигдэж үлдсэн байгаа. Тиймээс энэ ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй. Нөгөө талаар О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээлэл үндэслэлгүй. Дээд шүүхийн хуралдааны дараа тэр зүгээр гараад явсан" гэлээ.
 
Д.Аринболд 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу