Хятадын агаарын тээврийн онгоцонд гар утас ашиглахыг хориглолоо

БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн тухай шинэ хуулиар иргэний нисэхийн аюулгүй байдалд халдсан эсвэл дэг журмыг зөрчсөн үйлдэл гаргасан хүмүүсийг 50 мянган юань буюу 7515 доллар хүртэлх хэмжээний мөнгөөр торгохоор болжээ. Нисэх онгоцонд гар утас ашиглах, үүгээр ч зогсохгүй гар утсыг нислэгийн горимд шилжүүлсэн ч гэсэн дэг журмыг зөрчсөн үйлдэлд тооцогдох ажээ.

БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар нислэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө даваа гарагт танилцуулсан байна. Үүнд дурдсанаар, гар утас ашиглах, тамхи татах, хүчээр суудал эзлэх, гарц болон замыг хаах, нисэх онгоцны буудал болон нисэх онгоц руу яарах, нислэгийн багийн гишүүд болон бусад ажилтнуудыг цохих, зодоон хийх, цуурхал тараах болон бусад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах аж. АНУ-ын агаарын тээврийн дийлэнх компаниуд нислэгийн үеэр гар утсаа нислэгийн горимд шилжүүлэн ашиглах боломжийг зорчигчдод олгодог. Харин сүүлийн үед АНУ-ын Харилцаа холбооны комисс, нисэх онгоц 3000 метрийн өндөрт гарсны дараа гар утас ашиглаж болно гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу