С.Ганбаатар ахиад нэг нам самрах нь

Өнгөрөгч жил үүдээ дэлгээд буй Зон Олны Нам нь олны анхааралд төдийлөн байдаггүй ч сүүлийн үед үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн тухай эх сурвалж хэлж байна.

Харин тус нам ээлжит Бага хурлаа  2018 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр  хуралдуулж, намын дарга П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон ба шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан тухай мэдээлэл дэлгэжээ. Гэтэл эх сурвалжийн хэлж байгаагаар Зон Олны Намыг өөртөө нэгтгэх талаар С.Ганбаатар, Н.Энхбаяр нар ажиллаж байгаа бөгөөд Н.Энхбаяр шууд бус утгаар оролцож, С.Ганбаатар үйл ажиллагаанд шууд оролцохоор “үзэж” байгаа ч Зон Олны Нам түүнд төдийлөн тал өгөхгүй байгааг эх сурвалж хэллээ. Харин МАХН-ын дэд дарга Зон Олны Намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс зөвлөгөө өгөхөөр “хайр зарлаж” байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ гэх зэргээр түүнийг тус намын гишүүд хардаад эхэлжээ.  

С.Ганбаатарын хувьд үүний өмнө ХҮН-ыг самарчихсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАХН-ыг хоёр талцуулсан гээд данслагдсан бүхнээ хувааж сарниулж байгаа гэх яриа ч байдаг учраас шинэ тутам намынхан болгоомжилж байгаа биз ээ.

Н.Баатар

www.zindaa.mn

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу