ХБНГУ-ын тэтгэлгээр суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзлаа.

Монгол-Германы ашигт малтмал технологийн дээд сургуулийн үйл ажиллагаа удахгүй эхэлж, тэнд сурч төгссөн үндэсний боловсон хүчнүүд Монгол Улсыг байгалийн баялгаа ашиглан хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Түүнчлэн ХБНГУ-ын тэтгэлгээр тус улсад суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Ш.Дуппел, манай хоёр улсын харилцааг эдийн засгийн салбарт хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд ирэх 12 дугаар сард болох Монгол-Германы засгийн газар хоорондын комиссын хуралдаанд хоёр тал сайтар бэлтгэж, улмаар хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт өндөр төвшинд хөгжих  боломжтой гэв.

Ж.МАРАЛ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу