ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЖИРИЙН ИРГЭНИЙГ “ЗОЛИГ”-Т ГАРГАХ ГЭЖ ОРОЛДОВ

-Түүнийг сар хорихдоо хоёрхон минут байцаан залхаан цээрлүүлжээ-

2009 онд орон нутгийн удирдлагын шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт 21 давхар барилга баригдсан юм билээ. Тус барилгад ачааны цахилгаан шат барихад шаардагдах нэмэлт хөрөнгийн гэрээнд даамал Ч.Билгээг гарын үсэг зуржээ. Нутгийн удирдлагын шийдвэрийн дагуу, өөрийн эрх мэдлийн хүрээнд гэрээ байгуулсан юмсанж. Үүнээс нэг их удалгүй Ч.Сайхнаа ажлаа хүлээлгэн өгөөд сул чөлөөтэй болжээ.

Гэтэл тус барилга буруу гэрээгээр хийгдсэн, үр ашиггүй, түрээслэгч нар их ашиг олоод байна гэсэн маргаан гарав. Уг маргаан даамжирч барилгын даамал Ч.Билгээг тус төслийн хүрээнд ганцааранг нь буруутгасан байгаа юм. Тэрээр уг барилгын гэрээг бие даан  байгуулаагүй бөгөөд орон нутгийн удирдлага, оршин суугчид хамтран хэлэлцээд явагдсан ажил юм. Маргаан улам дэвэрч иргэн Ч.Билгээг  цагдан хорьжээ.

Уг барилга барьсан нь буруутай гэсэн шийдвэр гараагүй, нэмэлт хөрөнгийн гэрээ буруу гэсэн нутгийн удирдлагын шийдвэр гараагүй байхад Ч.Билгээг хорих  буруу гэдгийг эрх баригчид мэдэж байв. Яагаад түүнийг хорив гэхээр барилгыг бүхлээр буруутган шүүмжлэгч нарыг тайтгаруулах, өрсөлдөгч нартаа бяраа үзүүлэх үүднээс Ч.Билгээг 461-р хорих ангид суулган өөрийн баг хамт олноор нулимуулсан юм.

Бүхэл бүтэн сар хорихдоо Ч.Билгээг хоёрхон минут байцаасан нь залхаан цээрлүүлэлтээс гадна улс төрийн элэг доог болгох зорилготой байжээ. Хууль хүчнийхэн эрх баригчдын захиалгаар жирийн иргэнийг огт хамааралгүй шахам барилгын ажлын нэмэлт санхүүжилт дээр буруутган сар хориод сулласан байна. Жирийн иргэн Ч.Билгээгийн эрхийг зөрчин тарчилган зовоосонд сошиал хэрэглэгч нар ихэд бухимдан эрх баригчдаас хариуцлага шаардаж байгаа билээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу