С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ СУЛЛАХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 09.00 цагт хуралдаж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих, эсэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах эсэх асуудлыг хэлэлцээд, шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гээд батлан даалтад суллах шийдвэрийг гаргажээ. Ерөнхий сайд нарыг хилээр гарахыг нь хориглосон байна.  С.Баяр, Ч.Сайханбилэг нар шүүх хуралд онлайнаар оролцож Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал муу байгаа учраас суллах ёстой гэсэн байр суурьтай  шүүх хуралд оролцжээ. Харин Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал хэвийн байгааг өмгөөлөгч нь хэлсэн. Тэднийг батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болжээ.

Яг одоо  ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хоригдож буй экс Ерөнхий сайд нарыг суллах юм байна. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу