Д.Эрдэнэбат: 2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно

УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат яг одоо “Залуучууд” зочид буудлын  хэвлэлийн өрөөнд мэдээлэл хийж байна.

Тэрээр “Орон нутгийн сонгууль АН төдийгүй ардчиллалыг дэмждэг улс төрийн хүчний хувьд онцгой юм. МАН-ынхан парламентад олонх болсон ч нийт сонгогчдийн 45 хувийг авсан юм.  Орон нутгийн онгуультай холбоотой эргэлзээ дагуулж буй нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөний асуудал юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан АН-д ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж ҮХЦ-д гомдол үүсгээд явж байна. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм” гэлээ.

Мөн түүнчлэн АН-ын шинэчлэлийн талаар “Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрэмээ нийтээр хэлэлцээд өгийдөж авна. Арванхоёрдугаар сарын 6-нд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд зөв дүгнэлт хийсэн томоохон улс төрийн илтгэлийг бэлтгэж тавина. 2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно” гэв.

Хэвлэлийн хурлаар мэдээлсэн асуудлын дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу