GoPro компани шинэ үеийн дрон танилцууллаа

Сүүлийн үед технологийн салбарт хувьсал хийж буй дроны шинэ үеийн загварыг GoPro компани танилцуулжээ. Тус компани энэ удаад Hero 5 Black болон Hero 5 Sessions зэрэг хоёр төрлийн загвар гаргаж байгаа юм байна. Дээрх загварууд дуу хойлоогоор удирдагддаг бөгөөд 4К нягтрал бүхий бичлэг хийдэг ажээ. Мөн түүнчлэн доргилт болон усны хамгаалалтаар тоногложээ. Ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах дээрх загваруудын үнэ 299-399 доллараар хэмжигдэж байна.

С.Болор

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу