Лам нарын дунд балингийн тэмцээн үргэлжилж байна

Лам нарын дунд балингийн тэмцээн үргэлжилж байна

 

Нийслэлийн да

Лам нарын дунд балингийн тэмцээн үргэлжилж байна

 

ншиг наадам лам нарын дундах тэмцээнээр үргэлжилж байна. Балин болон тосон урлалын тэмцээнд Улаанбаатар хот ба орон нутгийн сүм хийдүүдийн 20 гаруй тахилч лам оролцож балин хийж байна. Эхний шалгаруулалтаар лам нарын хийсэн балингаас таван балинг сонгож шигшиглэж үлдсэн тахилч лам нар дахин балин хийснээр тэмцээний ялагч тодорно.

Мамба дацан хийдийн голч лам Х.Пүрэвдорж “Балин нь хоёр төрөл байдаг. Гаргалтын балин гэдэг нь хүнийг хорлож байгаа аливаа муу муухайг орлуулан дууриалган хийж гаргаж хаядаг. Үүнийг энгийн усаар зуурч хийнэ. Хэлбэр дүрсийн хувьд тухайн уншиж байгаа номоос шалтгаалж өөр өөр байдаг. Харин өргөлтийн балин нь бурхан шүтээндээ өргөж байгаа учраас амттан нэмдэг. Зөгийн бал, бурам гэх мэт зүйлс нэмдэг. Балингын тэмцээнд хийдийн тахилч лам нар оролцож байгаа. Тахилч лам нарын хийсэн балингаас нарийн сайхан хэв хийцтэйг нь харж шалгаруулдаг” гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу