Сэрэмжлүүлэг: Таван хүүхэд зам тээврийн осолд өртлөө

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын зогсоолд N.Tiida автомашины жолооч О нь ганцаараа гадаа тоглож байсан 5 настай С-г мөргөж гэмтээсэн.

ЧД-ийн нутаг Далан давхарын замд T.Prius-30 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 5 настай, эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн. /Явган зорчигч Г нь 7 настай ахын хамт явж байсан./

ХУД-ийн нутаг Japan town-ны баруун замд L.RX маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хашаа мөргөж, жолооч Д нарын 2 хүн гэмтсэн.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу