Он гарснаас хойш гурван хүүхэд зам тээврийн ослоор нас баржээ.

Хүүхдүүд болон эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчид нь хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Цагдаагийн Ерөнхий Газар”, “Замын цагдаагийн алба” “НҮБ-ийн хүүхдийн сан” болон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассиоцаци ТББ”, “Монголын хүүхэлдэйн театр”, “Porshe Улаанбаатар төв”, “Toyota ХХК” зэрэг байгууллагууд хамтран “Бяцхан зорчигч” аяныг энэ сараас нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Тус аян нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчлан сэргээлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

2017 онд зам тээврийн ослын улмаас нийт 55 хүүхэд амь насаа алдаж, 1058 хүүхэд гэмтсэн бол он гарснаас хойш 1-р улирлын байдлаар улсын хэмжээнд 150 хүүхэд осолд өртсөнөөс 3 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээ гарчээ. Гэмтсэн хүүхдүүдийн 84 хувийг 0-14 насны хүүхдүүд эзлэж байгаа нь эцэг эх асран хамгаалагчидын хайхрамжгүй байдлын гол илрэл хэмээн албаны хүмүүс мэдэгдлээ. Иймд эцэг эхчүүд тус аяныг дэмжин идвэхтэй хамрагдах шаардлагтай юм.

Аяны хүрээнд 2018 оны 5-р сарын 05-ны өдөр Үдэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бяцхан зорчигч”  өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Өдөрлөгийн хүрээнд “Сургуулийн бүс- Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу эрсдэлтэй сургуулийг тохижуулах, эцэг эх, хүүхэд багачуудад сургалт зохион байгуулах, зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.  

Хүүхэд зам тээврийн осолд өртөх гол шалтгаан нь

  1. Аюултай эцэг эх, асран хамгаалагч
  2. Аюултай сургуулийн орчин
  3. Аюултай зам
  4. Аюултай тээвэрлэлт
  5. Аюултай гудамж зэргээс хамааралтай. Замын Цагдаагийн Ерөнхий Газраас аяны хүрээнд хөдөө орон нутгийн замууд ч хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу