Олон улсын залуучуудын өдөр

1999 онд НҮБ-ийн Ерөнхий Ассемблэй A/RES/54/120 тоот тогтоолоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 сарын 12 нд тэмдэглэж байхаар тунхагласан. 

Ингэснээрээ залуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотойгоор боловсруулах, хэрэгжүүлэх, 1995 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Дэлхийн Залуучуудын төлөөх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дэмжихийг зорьсон.  

Олон улсын залуучуудын өдөр  2016 нь “ЗАЛУУЧУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА.” “Зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжин ядуурлыг бууруулах замаар 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх нь”  гэсэн сэдвийн доор болж байна.

Зохистой хэрэглээ гэдэг нь ирээдүй үеийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулан хангах хүмүүсийн суурь хэрэглээ, үйлвэрлэл, үйлчилгээг  ойлгож болно. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл,  хувь хүний, хэрэглээ, хог хаягдал, бохирдлыг  багасгах сонголтыг хөхүилэн дэмжиж хөгжүүлэх нь тэгш шударга нийгэм,  эдийн засгийн хөгжилд хүрэх боломжийг бүрдүүлнэ. Хэдий тийм ч олон залуу хүмүүс ногоон хэрэглээг сонгоход бэрхшээлтэй тулгардаг. Эдгээр саад бэрхшээл нь чанартай бүтээгдхүүн, үйлчилгээ үнэтэй байдаг болон боломжит сонголтын талаарх мэдээлэл дутмагаас болдог.

Нөөц баялагыг үр бүтээмжтэй хэрэглэх, зохистой хэрэглээ нэмэгдүүлэх нь ядуу амьдралтай хүмүүсийн тэр дундаа залуучуудын суурь хэрэглээ болох хоол хүнс, ус , эрчим хүчний хэрэглээ, хүртээмжийг  боломжтой болгоход чухал хувь нэмрээ оруулна.

Хүмүүсийн хэрэглээний хэв маягыг өөрчлөх нь ядуурлыг бууруулах бас нэг боломж. Тогтвортой хөгжил, таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх нь ногоон эдийн засагт шилжин орох боломжийг олгох бөгөөд энэ нь эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц, нийгмийн хөгжил дэх төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх  ялангуяа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд илүү мөнгө зарцуулах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Зохистой хэрэглээ, эрчим хүчний үйлдэрлэл, байгаль орчныг хамгаалах нь ард иргэдэд ялангуяа байгаль орчинд хон хөнөөлтэй  аж үйлдвэрлэл,  цаг уурын өөрчлөлтөнд өртөж буй хүмүүс, газар нутагт ашигтай билээ. Олон улсын залуучуудын өдрийн энэ жилийн сэдэв нь олон улсын байгууллагууд,  улс орны төр засгийн газар, иргэний нийгийн байгууллагууд, залуучуудыг зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн нийгмийн хөгжил дэх цар хүрээг анхааран үзэхийн сацуу нийгэм, улс төр, эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудлыг харилцан холбоо хамаарлыг холбон харгалзан ажиллахыг уриалж байна.  

Монгол улсын засгийн газрын тогтоолоор 8 дугаар сарын 25-ыг Монголын Залуучуудын Өдөр болгон тэмдэглэх болсон .  Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид,  олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах боломж хэмээн үзэж  2014 оноос эхлэн 8, 9 сарыг Залуучуудын Хөгжлийн Сар хэмээн зарлан тэмдэглэх болсон.  Энэ сарын хүрээнд  залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Монголд эл өдрийг тэмдэглэж зохион байгуулж буй “Залуучуудын хөгжлийн сар”-ын уриа нь “Залуучуудын хөгжлийг дэмжсэн бодлого, төсвийн хуваарилалтыг бий болгоё” юм. Дэлхий дахинд залуучуудыг улс орны хөгжлийг тодорхойлогч, нийгмийн нөөц баялаг хэмээн хүлээн зөвшөөрч, тэдний асуудалд илүү анхаарал хандуулан, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийнх нь оролцоог хангах, хөгжих боломж олгоход чиглэсэн залуучуудын хөгжлийн талаарх төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дэлхийн 198 улсын 122 нь залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөртэй байна. 2015 оны байдлаар Монгол улсын хүн амын 34,9%-ийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд эдгээр  залуучуудын хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй байна.

Залуучууд нь халамж хүртэгч бус харин ч хөгжих боломжйг олговол тэд хөгжлийг тэргүүлэн, нийгэмд өөрчлөлт авчирагч, нийгмийн нөөц баялаг юм. Залуучуудад хөрөнгө оруулалт хийн тэднийг хөгжүүлэх нь Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд чухал хувь нэмэр болно.

Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд  Залуучуудын хөгжлийн сарын аяныг 2016 оны 8 сарын 12-ноос 9 сарын 24-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд жил бүр уламжлал болгон зохиодог Залуучуудын Иргэний нийгмийн (хоёрдугаар) чуулган, Демокрейзи Карнавал,  Social Good Summit, Оюутны Эрүүл мэндийн өдөр  зэрэг олон арга хэмжээг НҮБ, иргэний нийгмийн болон  залуучуудын байгууллагууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу