Хүнийг яаж ховстдог вэ? Энэ их амархан...

Дэлхий дээр учир нь үл тайлагдах олон хачирхалтай зүйлс байдгийн нэгээхэн хэсэг нь ховс юм. Үүнд итгэхгүй, мухар сүсэг хэмээн үзэх хүмүүс байх боловч ховсыг хэдийнээ судалж үзээд, бодит хэмээн дүгнээд байгаа билээ. Хүний оюун санаанд нэвтэрч, ухамсрын хувьд тэс өөр нэгэн болгон хувиргах нь ид шидийн мэт боловч амьдралд хэрэгжээд олон мянган жилийг үдэж байна. Харин хүнийг хэрхэн ховстдог, ховсын ямар ямар арга, төрөл байдаг тухай дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэе.

1Итгүүлэн ховсдох

Энэ бол ховсдолтын хамгийн түгээмэл хэлбэр юм. Тэд таны оюун бодлыг эзэмдэн, тэс өөр нэгэн болгож итгүүлдэг байна. Нэгэн удаа ховсчин эр хэсэг бүлэг хүмүүсийг өрөөнд оруулж, энд их эвгүй үнэртэй байгаа, тэвчихээ байвал гараа өргөөрэй гэхэд удалгүй бүх хүмүүс гараа өргөж, хамраа дарж байсан гэдэг. Үнэн хэрэгтээ тэнд ямар ч элдэв янзын үнэр байгаагүй бөгөөд зүгээр л ховсчин тэдэнд ийн итгүүлсэн хэрэг аж.

2Тайзны ховсдолт

Өөрсдийн яриагаа бусдад хүргэж, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ үзэгчдийн анхаарлыг татах арга юм. Энэ нь биднээс хол биш бөгөөд оюун санаанд өөрсдийн ярьж байгаа бүхнээ зөв зүйл мэтээр суулгаж, хүссэн бүхнээ хийлгэдэг байна. Олон хүний бодлыг зэрэг эзэмдэж, ховсдох нь тухайн хүнээс маш их чадварыг шаарддаг. Мөн чадварлаг жүжигчдийг тайзны ховсдолтын чадвартай байдаг хэмээн үздэг гэнэ.

3Ховсоор эмчлэх

Тухайн хүний ааш занг засах, таагүй дурсамжийг үгүй хийх зэрэгт ашигладаг аж. Тэдэнтэй ярилцаж, үгээрээ нөлөөлөн, нэг л мэдэхэд цоо шинэ хүн болгож хувиргах нь ховсын эмчилгээний зорилго юм. Энэ нь үгээр үүсгэсэн хагас нойр бөгөөд ятгах сэтгэл заслын нэг хэлбэр аж. Сонирхуулахад “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Fergie архинаас гарахын тулд ховсын эмчилгээ хийлгэж байсан гэдэг.

4Оюун бодолд нөлөөлөх

Таныг шал өөр танихгүй нэгэн болгож хувиргадаг ховсын хэлбэр юм. Тархинд тань өөр хүний мэдээлэл очиж, та өөрийгөө тухайн хүнээр төсөөлж эхэлмэгцээ л гаргаж буй үйлдэл, байдал зэрэг нь ч тэр дороо хувирч өөрчлөгдөнө. Нэгэн судалгаагаар энгийн нэгэн эрийг ховсдон оюун бодолд нь нөлөөлөн өөрийг нь шатрын спортын аварга хэмээх мэдээлэл суулгамагц тэрээр шатар тоглосон бүх хүнээ хожиж яг л аварга мэт байсан хэмээдэг. Харин ховсыг буцаамагц эргээд хэвийн байдалдаа орж, шатрын ганц ч нүүдэл хийж чадахгүй байсан нь хүн бүрийн гайхшралыг төрүүлж байсан юм.

5Өвчин намдаах

Ховсыг ашиглан өвчинг намдааж, зовиургүй болгох нь бий. Тэгэхээр өвдөлт гэдэг нэг ёсондоо сэтгэл санааны байдлаас шууд хамааралтай бөгөөд та үнэхээр л зовиуртай, шаналгаатай байна гэж бодох төдийд л улам ихээр өвддөг. Харин оюун бодлоо цэгцэлж, өөр зүйлд анхаарлаа хандуулахад зовиур намжиж, цаашлаад ямар ч өвдөлтийг мэдрэхээ байдаг гэнэ. Хүний өвчнийг ийн намдаахын тулд маш их дадал туршлага, оюун санаагаа удирдах чадвар шаардагдана.

6Ой санамж

Танд мартахыг хүссэн эсвэл илүү тод сэргээхийг хүсдэг дурсамж гэж байдаг уу? Тийм бол ховсыг ашиглан таны хүслийг биелүүлэх боломжтой юм. Таны оюун бодлоор өөрийг тань яг л кино үзэж байгаа мэт аялуулж, мартахыг хүссэн зүйлийг мартуулж, санахыг хүссэн зүйлийг сэргээж өгч болдог аж.

7Эрт үеийн хэрэглээ

1800-аад оны үед ховсыг мэдээ алдуулагч болгон ашигладаг байжээ. Дээр дурдсан өвчин намдаахтай адил аргаар өвчтөний оюун бодлыг нь ховсдон өвдөлтийг мэдрүүлэхгүй эсвэл гүн нойронд автуулж байжээ. Тэр ч бүү хэл өдгөөгөөс 3000 жилийн өмнө ч ховсыг амьдралд ашиглаж байсан гэдэг.

8Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн

АНУ-ын Эрүүл Мэндийн холбооноос ховс хэмээн энэ сонирхолтой хүчийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, анагаах ухааны салбарт үр нөлөөгөө үзүүлж байгаа хэмээн үзсэн байдаг. Энэхүү зүйлийг шинжээчид хангалттай судалж үзсэн бөгөөд хүссэн хүн бүр хэн нэгнийг болоод өөрийгөө ховсдож чадахгүй ч нөр их хичээл зүтгэл, тууштай байдал зэрэг нь үр дүнд хүргэх боломжтой гэж дүгнэсэн юм. Иймд өдгөө ховс бол шинжлэх ухааны бие даасан нэгэн салбар болоод байгаа билээ.

9Өөрийгөө хянах

Та хэрвээ хүсвэл өөрийгөө ч ховсдох боломжтой. Гэхдээ үүнд асар их цаг хугацаа болоод тэсвэр тэвчээр шаардагдана. Уур бухимдал ихээр төрсөн болоод хэт их өвдөлт мэдэрч, харшил тань хөдөлсөн үед өөртөө тайвшралыг олгон, амар амгаланд залардаг аж. Энэхүү аргыг анх Германы эрдэмтэн И.Шульц боловсруулж, өдгөө дэлхий даяар түгэн тархаад байгаа юм. Өөрөө өөрийгөө ховсдох нь өөр хүний үйл хөдлөл, бодол санааг хийсвэрээр ятган удирдах бус төсөөлөл-сэтгэхүйн тусламжтайгаар сэрэх мэдрэхүйн системд үйлчилж түүгээр дамжуулан дотоод эрхтэн, бодисын солилцоо, цусны эргэлтийн үйл ажиллагааг идэвхжүүлж байгаа шинжлэх ухааны үндэстэй, эмчилгээний өргөн ач холбогдолтой арга аж.

10Итгэл үнэмшил

Хүн ховсдуулж байхдаа өөрийн ухаанаа алддаггүй тул ховсдогчийн хүссэн бүхнийг хийгээд байдаггүй. Та энэхүү зүйлд бүрэн итгэж, дээрээс нь сэдэл хүсэлтэй байвал 100% биеллээ олно. Харин итгэл муутай байх аваас үр дүн нь ч мөн муу л гарна. Хамгийн гол нь таны итгэл үнэмшил гэдгийг дахин хэлье

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу