ЗАЛУУ БОКСЧИД АЗИ ТИВИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

 Тайландын нийслэл Бангкок хотод боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин ур чадвар, хүчээ сорьж байна.

Энэ сарын 28-нд өндөрлөх уг тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор манай боксчид оролцож байгаа юм.

Ази тивийн залуучуудын 2018 оны аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д Ч.Мөнх-Очир, 56 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д С.Өсөхбаяр хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.

Д.Өлзий
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу