15 минутанд амтат салат

Айл бүрийн хөргөгчинд байж л байдаг орц материалуудыг ашиглан хоромхон зуур амтат салат хийж сурмаар байна уу? Тэгвэл доорх жор танд хэрэг болох болно.

15 min

  1. 1

    Лууван, өргөст хэмх, даршилсан өргөст хэмх, хиамыг угааж, цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Ногоон вандуй болон эрдэнэ шишийг жигнэж хөргөнө. Эсвэл лаазалсан вандуй, эрдэнэ шиш хэрэглэж болно. Утсан хиам сонговол илүү сайхан амттай болно.

  2. 2

    Бүх орцуудыг саванд хольж хийгээд майноз хийж сайтар хутгана. Мөн жижиглэн хэрчсэн сонгино эсвэл ногоон сонгино, давс, хар перцээр амтлаж хутгана. Ингээд л амтат салат бэлэн боллоо.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу