Бүсгүйчүүдээ уруулаа будаарай

Уруулаа будаагүй эмэгтэй уйтгартай харагддаг” гэж нэгэн нэртэй стилист хэлсэн байдаг. Үнэхээр ч уруулаа будаагүй эмэгтэйг харахад нэг зүйл дутаад байх шиг санагддаг. Уруулын будаг хэрэглэхэд нэг үндсэн дүрэм бий. Час улаан будаг бүү хэрэглэ. Хүмүүс нүдийг тань харж, үгийг тань сонсохоосоо илүү уруулын тань будгийг л анхаарах болно. Хэрвээ танд улаан өнгө үнэхээр таалагддаг бол тийм ч хурц бишийг сонгоорой.

Уруулын будаг хэрэглэхдээ заавал хувцасны дагуу өөрчлөөд байх шаардлагагүй.Ягаан даашинзанд ягаавтар будаг, улаанд улааныг хэрэглээд байх нь тийм ч зохимжтой биш. Хэрвээ та өөртөө сайн зохих хоёр янзын зөөлөн аятайхан өнгө олж авсан бол түүнийгээ л хэрэглэ. Уруулын будаг сонгохдоо арьсныхаа өнгийг бодолцоорой.

– Цайвар арьстай эмэгтэйд хүрэвтэр өнгө, завсрын хүрэндүү ягаан, ягаан өнгийн хэт тод хэлбэрүүд, бүдгэвтэр улаан зэрэг өнгөнүүд гойд сайхан зохино.
– Боровтор арьстай эмэгтэйд дээрх өнгөнүүдийн арай бараан хэлбэрийг зөвлөж болох бөгөөд уруулаа хэт тодруулсаны хэрэггүй. Хэт хурц биш бүдгэрүүлсэн улаан өнгүүдийг туршаад үзээрэй. Харин хөх, хөх ягаан өнгийн өчүүхэн ч хольц байж болохгүй. Харандаа хэрэглэх нь уруулын хүрээг илүү жигд, цэвэр болгож өгдөг. Хэт зузаан уруулыг нарийн болгохын тулд ирмэгийнх нь дотуур, нимгэн уруулыг зузаан болгохын тулд ирмэгийнх нь гадуур контур тавь. Харин ахимаг насны эмэгтэйчүүдэд контур тавих нь зохимжгүй. Учир нь үрчлээсийг улам тодотгодог.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу