УХААЛАГ ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДЭХ НЬ АЮУЛТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

 Ухаалаг гар утаснаас хамааралтай байх нь жил ирэх тусам түгээмэл үзэгдэл болоод байгаа бөгөөд энэ нь хүнийг аз жаргалгүй болгодгийг Сан-Францискогийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Судалгааны ажлыг “Sciencedaily” сэтгүүлд нийтэлсэн байна.

Ухаалаг гар утаснаас хамааралтай хүмүүсийн тархинд зуршил үүсгэдэг мэдрэлийн системийн холбоос аажмаар бүрэлддэг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Тухайлбал, өвчин намдаах эм ихээхэн хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст энэ үзэгдэл тохиолддог гэнэ.
 
Түүнчлэн ухаалаг төхөөрөмжнөөс хамааралтай байх нь нийгмийн харилцаа холбоонд сөргөөр нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Ухаалаг гар утас байнга хэрэглэдэг хүн бусдаас илүү ганцаардмал байдгийг 135 оюутнаас авсан санал асуулгын дүн харуулсан байна. Мөн ихэнх цагаа олон нийтийн сүлжээнд зарцуулдаг хүмүүст нүүрний хөдөлгөөн, биеийн хэл дохио зангаа зэрэг аман бус харилцаа дутмаг байдаг аж.

Кафе юмуу зоогийн газарт найз нөхөд, хамт олноороо цугласан хүмүүс ухаалаг гар утсаа ширээнийхээ голд тавьж, хэн түрүүлж утсандаа хүрсэн нь бусдыгаа даах зэрэг сонирхолтой арга ашиглах маягаар ухаалаг гар утас болон компьютерийг аль болох бага ашиглахыг судлаачид зөвлөж байна.
 
Э.Аянзаяа 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу