БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ҮЗЛЭГ. ТООЛЛОГЫН НЭГДСЭН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ

БСШУСЯ, Үндэсний статистикийн хороо, Биеийн тамир, спортын газар хамтран өнгөрсөн онд Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллогыг анх удаа зохион байгуулсан бөгөөд тооллогын нэгдсэн тайланг өнөөдөр Туушин зочид буудалд танилцуулав.

Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллогыг анх удаа хйиснээр спортын цол, зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, спорт заал, гадна талбай зэрэг олон үзүүлэлтийн дүнг нарийвчлан гаргасан байна.

Тайлангийн хуралд БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын хорооны төлөөлөгчид оролцсон юм.

Д.Өлзий
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу