ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ӨМНӨХ ТҮНШЛЭЛИЙН ХУРАЛ БОЛНО

 Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг зохион байгуулах гэж байна.Энэ хурлаар Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын хөтөлбөрийг эцэслэх, тус хурлаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэж, санал солилцох юм. Хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 120 гаруй төлөөлөгч оролцоно гэж ОБЕГ-аас мэдээлж байна.


Ж.Батсайхан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу