Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй

Иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг хадгалдаг сан нууцлалын маш өндөр зэрэглэлтэй байх ёстой. Гэтэл сангаас хувь хүний мэдээллийг устгаж байна гэх мэдээлэл гарсантай холбогдуулан  Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн ажилтан Д.Төрбатаас тодрууллаа.
 
Тэрээр ярихдаа, "Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Хяналт шалгалт, нууцлал маш өндөр учраас мэдээллийн санд орсон мэдээллийг  засах боломжгүй.   Зээлдэгчийн мэдээллийг тухайн мэдээлэл оруулсан зээл олгогч байгууллагын хүсэлтээр  өөрчилдөг. Ингэхдээ зээл олгогч байгууллага нь зээлийн мэдээллийг өөрчлөх шалтгаан, үндэслэл бүхий албан тоотыг холбогдох материалын хамт Монголбанкинд ирүүлдэг юм. 
 
Монголбанк шалтгаан, үндэслэлийг харгалзан үзээд өөрчлөлт оруулах шаардлагатай бол өөрчлөлтийг оруулж, шаардлагагүй бол шаардлагагүй гэсэн хариу тоот явуулдаг.  Тиймээс хэн дуртай нь системд нэвтрэн мэдээллийг өөрчлөх боломжгүй" гэлээ.
 
 

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу