Монголын шигшээ багт 50 мянган еврогоор торгууль ногдуулахаар болжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ёс зүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар “РИО-2016” наадмын үеэр дэвжээн дээр гарч хувцасаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн Монголын шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаатар нарын тэмцээн уралдаанд оролцох эрхийг 3 жилээр хасч, Монголын чөлөөт бөхийн холбоонд 50 мянган еврогийн торгууль ногдуулахаар болсон байна. Энэ талаар дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сайтад дурьджээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ёс зүйн кодекст уг хэргийг дэвжээн дээр ёс бус авир гаргах гэж зүйлчилсэн байдаг бөгөөд цаашид энэ тал дээр хатуу зогсох болно гэдгээ илэрхийлжээ. Мөн түүнчлэн тус холбооны шүүгчдэд мэргэжлийн шалгалт явуулж, дахин зэрэглэл тогтоохоор болсон байна.

Г.Адъяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу