Эрүүгийн цагдаа нар баривчилгааны үеэр галт зэвсэг ашиглажээ

Өчигдөр шөнө буюу 9-р сарын 15-16-нд шилжих 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс  хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ. Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяа 18-35 насны нийт долоон хүн байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамалын төрөл буюу боловсруулсан шавар, мансуурууулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон  эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна. Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа ба дээрх гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих  461-р ангид хорьсон байна. Эдгээр этгээдүүдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэх үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу