АВАРГА ЦОЛ ХҮРТСЭН Х.НУРМАГОМЕДОВЫГ ОЛОН ХҮН УГТАН АВЧЭЭ

 UFC буюу Үнэмлэхүй тулааны төрлийн аварга шалгаруулах тэмцээний аварга цол хүртсэн Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг Бүгд Найрамдах Дагестан улсын Махачкала хотод хүрэлцэн ирэхэд нь 2 мянга гаруй хүн угтан авчээ. Тулаанчийн ойр дотныхон, найз нөхөд, танилууд нь төдийгүй Дагестаны янз бүрийн хот, дүүргээс ирсэн түүний хөгжөөн дэмжигчид, түүнчлэн тус улсын сайд нар, орон нутгийн захирагчид, алдартай тамирчид зэрэг олон хүн Х.Нурмагомедовыг угтахаар Махачкала хотын онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байна. 

"Та бүхний болон бид бүхний хүсч байсан зүйл тохиолоо. Та бүхэнд талархаж байна. Бид та бүхнийгээ хөөдөхгүйг хичээх болно” хэмээн тамирчин Х.Нурмагомедовын эцэг Абдулманап Нурмагомедов хуран цугласан хүмүүст хандан хэлжээ.
 
Түүнчлэн Х. Нурмагомедов хуран цугласан, өөрийг нь дэмждэг бүх хүнд талархлаа илэрхийлсэн байна.  
 
Өдгөө 29 настай тамирчин Х. Нурмагомедов нь ОХУ-ын өмнөд нутгийн Бүгд Найрамдах Дагестан улсад төржээ. Тэрбээр энэ сарын 7-8-нд Нью-Йорк хотод болсон  “UFC 223” тэмцээнд Америкийн тамирчин Эл Яквантаг ялж,  “UFC” түүхэн дэх Оросын анхны аварга болсон юм.
 
Э.Аянзаяа
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу