ӨСВӨРИЙН БОКСЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН САЙНШАНДАД ЭХЭЛЛЭЭ

Өсвөрийн боксчдын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Сайншанд хотноо дөрөвдүгээр сарын 05-нд эхэллээ.
Уг тэмцээнийг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтаж Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.
Тэмцээнд нийслэл болон Завхан,Дорноговь, Өмнөговь зэрэг аймгаас ирсэн 25 багийн өсвөрийн 200 гаруй ширэн бээлийтэн өрсөлдөж буй. Тэмцээн дөрөвдүгээр сарын 08-нд өндөрлөнө.

Х.Эрдэнэбулган

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу