Манчестер Юнайтед клуб Европа лигит хожигдлоо

Өнгөрсөн жил даруухан амжилт үзүүлж, лигийнхээ тавдугаар байрт бичигдсэн Манчестер Юнайтед клуб энэ улиралд Европа лигит тоглохоор болж, өчигдөр хэсгийн эхний тоглолтоо хийлээ. Тэд өнгөрсөн жил Голландын лигийн гуравдугаар байрт орсон Фейноорд багтай Роттердам хотод тоглосон юм. Жозе Моуриньогоор ахлуулсан “улаан чөтгөр”-үүдийг энэ удаагийн тоглолтонд ялалт байгуулна гэж таамаглаж байсан ч 1:0-ийн харьцаагаар хожигдлоо. Тоглолтын цорын ганц гоолыг Фейноорд багийн тоглогч Триндаде 79 дэх минутанд оруулсанаар эзэн баг ялалт байгуулсан юм. “Бидэнд ялангуяа эхний хагаст ялна гэсэн хүсэл тэмүүлэл байсангүй. Хоёрдугаар хагаст бидэнд ялах бүрэн байсан ч ашиглаж чадсангүй. Бид тоглолт бүрт ялна гэсэн эрмэлзлэлтэй тоглох ёстой” гэж Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Жозе Моуриньо ярьжээ. Ирэх ням гаригт Манчестер Юнайтед клуб Английн премьер лигийн тавдугаар тойрогт Уотфорд клубтэй учраа тааран тоглох юм.

С.Болор

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу