Давирхайтай самар халдварт өвчин тараадаг

Ойн тухай хуульд “Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас хойш хагас жилийн хугацаанд бэлтгэнэ” гэж заасан.

Гэвч иргэд самар бүрэн боловсорч гүйцээгүй байхад хугацаанаас нь өмнө түүж, гар дээрээс худалдаалах зөрчил ихээр гарах болжээ. Тухайлбал, МУБИС орчим гурван ширхэг жижиг боргоцойг 1000, нэг томыг нь 500 төгрөгөөр худалдаалж байна. 

Тэгвэл МХЕГ-аас боловсорч гүйцээгүй самрыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулав. Болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй байдаг учир ойр орчмынхоо нян, вирус, бохирдлыг амархан татдаг аж. Ийм самар идвэл халдварт өвчин тусах магадлалтай.

Мэргэжлийн хяналтын газраас бүрэн боловсроогүй самрыг худалдаж байгаа иргэдийг торгох аж.

Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар самар бэлтгэсэн, тээвэрлэсэн бол иргэний олсон орлогыг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох бөгөөд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу