НӨАТ-ын урамшуулал үргэлжилнэ

УИХ-аас баталсан НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих болсноор иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа, ажил үйлчилгээ авсан баримтаараа сар бүр тодруулдаг азтаны сугалаанд оролцдог болсон.

Үүнийг зогсоох нь гэсэн яриа нэлээд явсан ч Татварын ерөнхий газрын даргын тайлбараар бол НӨАТ-ын урамшууллын тогтолцоо цаашид ч үргэлжлэх юм байна. Одоогоор 40 орчим мянган ААН-үүд баримт олгодог электрон кассын машинтай болсон аж. Цаашид томоохон зах, худалдааны төвлөрсөн төвүүдэд электрон кассын машиныг нэвтрүүлэх ажил хийхээр төлөвлөж буй юм байна. Электрон систем нь тухайн ААН-ийн татвар төлөлтийг илүү бодитой болгоход чиглэсэн учраас татвараа нуух зэрэг асуудлыг бууруулах ач холбогдолтой аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу