Энэ онд 126 хүн усанд живж амиа алджээ

Он гарсаар гол усанд осолдсоны улмаас 126 хүн амь насаа алджээ. Тухайлбал, энэ сарын 11-нд Баян-Өлгий аймгийн Улаангом сумын нутаг Ховд голын эрэг дээр 14 настай хоёр эрэгтэй хүүхэд голд юм угааж байгаад усанд осолдсон байна. Онцгой байдлынхан нэг хүүгийн цогцсыг олсон бөгөөд хоёр дахь хүүхдийн цогцсыг хайж байгаа аж.

Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн голд 16 настай эрэгтэй энэ сарын 13-нд осолджээ. Өчигдрийн хувьд 25 км усаар эрэн хайх ажиллагаа явуулж зургаан удаагийн шумбалт хийсэн ч хараахан олоогүй байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд голд 19 настай эрэгтэй энэ сарын 13-нд осолджээ. Улмаар өчигдөр эрэгтэйн цогцсыг олсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу